Мэдээллийн Технологийн Оны шилдэг хүмүүс тодорлоо

“Монголын Хөгжлийн Гарц” төрийн бус байгууллагаас санаачлан хамтран ажиллагч байгууллага, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр 9 дэх жилдээ зохион байгуулж буй Мэдээллийн технологийн “ОНЫ ХYН-2011” шалгаруулалтын шилдгийн шилдгүүд 2011 оны 12-р сарын 28-нд тодорлоо.

Мэдээллийн Технологийн салбарын Оны шилдгийн шилдгээр:

МАНЛАЙЛАГЧ
Ж.Бат-Эрдэнэ, Засгийн Газрын тохируулагч агентлаг Мэдээлэл Шуудан Харилцаа Холбоо Технологийн Газрын дарга

ПРОГРАМ ЗОХИОГЧ
С.Ганзориг, Скай Си энд Си ХХК-ийн Ахлах инженер

СУДЛААЧ
Л.Ариунаа, Интек ХХК-ийн Ерөнхий захирал

ИНЖЕНЕР
Б.Содбаяр, УБ Төмөр Замын Статистик Бүртгэл, Мэдээллийн Технологийн Төвийн Мэдээллийн сангийн администратор

ТЕХНИКЧ
С.Мөнхтулга, Саммит Компьютер Технологи ХХК-ийн ахлах менежер

АНХДАГЧ
Ө.Болд-Эрдэнэ, БСБ Сервис ХХК-ийн Мэдээллийн сангийн администратор

ТҮШЭЭ-ДЭМЖИГЧ
Ц.Отгонбагана, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга

ГАДААД-ДЭМЖИГЧ
Ким Ёнжү, Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллагын Ази Номхон Далайн Бүсийн захирал

УБ Төмөр Замын Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгийн орлогч дарга Д.Жигжиднямаа Олон нийтээс хамгийн их санал авсан нэр дэвшигчээр шалгарлаа.

Шилдгүүдийн шагналыг МТҮП-ийн шинэ жилийн баярын цэнгүүний үеэр гардуулсан бөгөөд МТҮП нь энэ шалгаруулалтын хамтран зохион байгуулагч байгууллагаар 9 дэх жилдээ амжилттай хамтран ажиллалаа.

Шагнал Санаачлагчдын Хороо
2011.12.30

Ажлын албаны хаяг:
Монголын Хөгжлийн Гарц ТББ, Утас/Факс: 319367
Хаяг: Бага тойруу - 49, Мэдээллийн технологийн үндэсний паркийн байр, 305 тоот
Вэб: ,
Э-шуудан:

Төгсгөлийн сонгон шалгаруулалтанд олон нийтийн саналыг 2011 оны
12-р сарын 20-ны 18.00
цаг хүртэл ажлын албанд онлайн буюу бичгээр хүлээн авна.

Нэр дэвшигчдийн 2011 онд хийсэн ажил бүтээл, үр дүнгийн талаарх тодорхойлолтыг
www.mongolia-gateway.mn/itprize
вэбэд байрлуулан танилцуулна.

Хувь хүн онлайн хэлбэрээр, байгууллага албан бичгээр саналаа өгнө. Санал хураалтанд оролцогч тухайн номинацид нэр дэвшигчдийг дотор нь 1-5 байр эзлүүлэн эрэмбэлүүлнэ. Онлайн санал хураалтанд оролцогч тухайн нэр дэвшигчийн холбогдох талбарт харгалзах байрыг оруулна. Бичгээр санал хураалтанд оролцогч байгууллага нэр дэвшигчдийг 1-5 дугаар байр эзлүүлэн эрэмбэлсэн жагсаалтыг ирүүлнэ.

Санал хураалтанд оролцогч тухайн номинациар зөвхөн нэг удаа саналаа өгнө. Байгууллагын саналыг 10 хүний саналтай тэнцэхээр тооцно.

Шагнал
Оны хүн-д цом, гэрчилгээ олгоно. Шагналыг Мэдээллийн Технологийн Үндэсний паркын шинэ жилийн ёслолын арга хэмжээний үеэр гардууллаа.

ШАГНАЛ САНААЧЛАГЧДЫН ХОРОО

Ерөнхий зохион байгуулагч:
ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
МЭДЭЭЛЛИЙН ИВЭЭН ТЭТГЭГЧ