Захиалгат сургалт амжилттай зохион байгууллаа

  • DSC02511
  • DSC02456
  • DSC02457
  • DSC02458
  • DSC02459
  • DSC02471
  • DSC02475
  • DSC02511
  • DSC02516
  • DSC02518
  • DSC02519

Гарц сургалтын төв Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслийн захиалгаар орон нутгийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх дэд бүрэлдэхүүн хэсэг ЖДҮ, Хоршоодын ажилтнуудад компьютерийн сургалт зохион байгууллаа.

Монголын Хөгжлийн Гарц ТББ-ын Гарц сургалтын төвөөс Зах Зээл ба Бэлчээрийн Удирдлагын Хөгжил төслийн Нэмүү Өртгийн Сүлжээг хөгжүүлэх дэд бүрэлдэхүүн хэсэгт 2014 онд хамрагдсан 15 Жижиг Дунд Үйлдвэрлэл болон хоршоодын нягтлан бодогч болон харилцаа хариуцсан албан хаагчдад компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны сургалтуудыг 2014 оны 9 дүгээр сарын 29-нөөс 10-р сарын 5-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Сургалтанд Архангай, Говь-Алтай, Хэнтий, Булган, Хөвсгөл аймгуудын хөдөө аж ахуйн 15 ЖДҮ, хоршоодын нягтлан бодогч, харилцаа хариуцсан албан хаагчид, нийт 23 хүн хамрагдав.
Энэхүү сургалтаар компьютер, интернэтийн хэрэглээ, офисын MS Word, Excel, PowerPoint, програмууд, MS Excel програмын дунд түвшний хэрэглээ, гадаад төхөөрөмжүүдтэй ажиллах, компьютер, интернэтийн чухал хэрэглээ, хэвлэлийн эх бэлтгэлийн Adobe Photoshop, CorelDraw, MS Publisher програмын хичээлүүдийн сэдвүүдээр зааж сургалаа.
Гарц сургалтын төв

 

You may also like...